Морьтон түмний наадгай

2012-03-26,

БАГААСАА ШАГАЙ ХАРВАСАН ХҮҮХЭД ТЭВЧЭЭРТЭЙ БОЛДОГ Огноо: 2011-11-08 10:20:26 Ардын уламжлалт тог­лоомоор Авьяасын гэрлийг цацраасан Морьтон түмний наадгай Монгол ухааны гайхамшиг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 72-р дугаар цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгчид 2011-2012 оны хичээлийн жилд ардын өв уламжлал, ёс заншлаа дээдлэн хүүхэд багачууддаа монголын үндэсний уламжлалт тоглоом наадгайг өвлүүлэн зааж сургах түүгээрээ дамжуулан, ёс суртахууны хүмүүжлийг олгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ. Ийм ч учраас монгол улсад анх удаагаа цэцэрлэгийн насны хүүхдүүдэд шагайн харвааг зааж сургах хөдөлгөөн өрнүүлэн “Шагайн харваа” сургалтыг эхлээд байна. Энэ тухай тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаатай уулзаж шагайн харвааны ач холбогдлын талаар ярилцлаа. -Шагайн харвааг хүүхдүүддээ заалгах болсон талаар яриагаа эхлэх үү? -Шагайн харваа нь өөрийн гэсэн дэг жаягтай, нягт нямбай дүрэмтэй, аливаа хүнд тэвчээр хатуужил суулгадаг тоглоом юм. Тийм ч учраас шагайн харвааны спорт төрлийг сонгож хүүхдүүддээ заалгаж байна. Монгол Улсын Шагайн харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, үлэмж дархан мэргэн Монгол Улсын СГЗ Д.Басхүү гуайг урьж хамтран ажиллаж байгаа юм. Шагайны төрлийн олон тоглоом байдаг хэдий ч харвааны төрөл нь малчны хотноос улсын хэмжээг хамарч спорт болтлоо хөгжиж ирсэн тоглоом л доо. -Хүүхдүүд хэр сонирхолтой сурч байна вэ? -Хүүхдийн зөн гэж байдаг л даа. Нэг ёсондоо сонирхол нь давуу тоглоом гэж байна. Хамгийн гол нь хүүхэд болгон шагай харвахдаа биш. Шагайн харвааны дэг жаяг, үүх түүхийг мэдэхийн зэрэгцээ хүмүүжүүлэх аргыг нь нэвтрүүлэх гэж зорьж байна. Хоорондоо элдэв юм ярихгүй байх, суух суудал нь хүртэл ондоо, хурууны тавилт, уухайлах гэх зэрэг яах аргагүй тоглоод ирэхээр дүрэм нь хүүхэд байтугай томчуулыг хүмүүжүүлэх ийм л нандин уламжлалтай юм билээ. Багаасаа шагай харвасан хүүхэд маш их буурь суурьтай, аливаа зүйлийг нарийн тунгааж чаддаг, тэвчээртэй хүн болдог гэдэг. Энэ бол яах аргагүй өвөг дээдсийн сурган хүмүүжүүлэх ухаан тоглоомоор нь дамжиж ирж байгаагийн нотолгоо юм даа. -Хүүхдийн хашлага сум хаанаас авдаг вэ? -Бид Монголын шагайн холбоотой хамтран ажиллаж байгаа болохоор Д.Басхүү гуай бидэнд хашлага сум олж өгч туслаж байна. Том хүний харвааны зай нь 9 тохой байдаг бол хүүхдийн харвааны зай нь мөн л хүүхэддээ таарсан байдаг л даа. Хүүхдүүд маань ямар ч байсан 15 хасааг шүүж харвадаг болон хасаа өрөх, баг багаараа ээлжилж харвах зэрэг харвааны дүрэм журмыг мэддэг болсон. -Шагайн харвааны тэмцээн зохион байгуулж байгаа юм байна хэр амжилттай болов? -Анх удаагаа зохион байгуулж байгаа гэхэд маш амжилттай боллоо. Хүүхдүүд, эцэг эхчүүд идэвхтэй оролцлоо. Хүүхдүүд маш сайн сурсан нь энэ удаагийн тэмцээнээр харагдаж байна. Ер нь монгол хүнийг шагайн харваагүйгээр төсөөлөхийн аргагүй л дээ. Тэмүүжин Жамух хоёр л гэхэд шагай солилцож анд бололцож, хэн хэнийхээ өгсөн шагайг дурсан хадаглаж явсан нандин түүхийг бид МНТ-оос уншсан шүү дээ. Тэр ч байтугай Алтаншагай, Мөнгөншагай, Нандиншагай, Ганшагай гэх мэтээр хүүхдүүдэдээ нэр өгдөг нь манай монголчууд хэр зэрэг шагайг эрхэмлэн дээдэлж ирсэний илэрхийлэл гэж боддог. Хот айлд шагай харвахад тэр жилдээ малд гарзгүй онд ордог тухай Д.Басхүү гавъяат мэдүүштэй сайхан зүйл ярьж байсан. Ингэж бодохоор шагай харваатай газар хийморь лундаа, эрч хүч дагуулж явдаг байх, Ер нь монголчуудаас өөр мал амьтны шагайг дээдэлдэг улс ховорхон. Чонын шагайг л гэхэд бүсэлхийнээсээ доош зүүж яваа эр хүн аз хийморьтой явдаг гэдэг шүү дээ. Шагайны ойлголтын талаар товч ярихад ийм байна.Энэ удаагийн цэцэрлэгийн хүрээнд явагдсан анх удаагийн энэ тэмцээнд 5 настны баг, эцэг эхчүүдийн баг гэсэн хоёр ангиллаар явагдлаа. Хүүхдийн тэмцээнд Д.Оюунцэцэг багштай, Б.Энхбат ахлагчтай “Мэргэн баг” түрүүлсэн бол Ч. Болормаа, Ц. Баасанжаргал багштай ангийн эцэг эхчүүдийн “Соёмбо” баг тус тус түрүүлсэн. Мөн цэцэрлэгтээ үндэсний хувцасны өдөрлөг зохион байгууллаа. -Шагайн харвааны тэмцээнээ уламжлал болгох уу? -Энэ удаагийн тэмцээн сайхан болж өнгөрлөө. Эцэг эхчүүд, багш хүүхдүүд маань идэвхитэй оролцсонд баяртай байна. Цаашид бид цэцэрлэгүүдийн хооронд шагайн харвааны тэмцээнийг уламжлал болгон явуулах бодолтой байгаа. Үндэсний уламжлалаа хадгалсан шагайн харваа нь хүүхэд бүрд оюун ухааны бяр суулгана гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax