Хүүхдээ оронд нь хэдэн цагт оруулах вэ?

2012-03-23,

Хүүхдээ оронд нь хэдэн цагт оруулах вэ? 2009 оны 02-р сарын 12, Нийтэлсэн Horloo Хүн бүрийн биологийн цаг өөр өөр байдаг гэлцдэг. Ортой ч байх. Био цаг нь өглөөнийх бол тийм хүн өглөө ажил төрлөө амжуулахдаа илүү эрч хүчтэй байдаг. Хэрэв био цаг нь орой бол шөнө дөлөөр хамгийн сэргэлэн цовоо байж үр бүтээлтэй ажилладаг байх жишээтэй гэнэ. Харин хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүд ийм асуудалд хэрхэн хандах вэ? Хүүхэд бүрийн био цагт тааруулж сургуулиуд хичээллэх цагаа өөрчлөх боломжгүй нь мэдээж. Харин унтах цагийг нь тооцож оронд нь эрт оруулж хэвших хэвшлийг баримтлахад гэмгүй. Монгол хүүхдүүд орондоо хэдэн цагт ордог вэ гэж асуувал нэгэн дуугаар оройны киногоо дуусгаад гэх байх. Саяхан АНУ-ын Иллинойс мужийн Эванстоны Нортвестерн Их Сургуулийн судлаачид сонирхолтой судалгаа хийжээ. Тэдний олж мэдсэнээр бага унтдаг хүүхэд илүүдэл жинтэй болох магадлал өндөртэй байдаг аж. Энэ судалгаагаа таван жилийн туршид 2000 гаруй хүүхдүүдийн дунд эцэг эхтэй нь хамтарч хийсэн ба судалгаагаа “Хүүхдийн Хөгжил” сэтгүүлд нийтэлсэн байна. Судалгаанд дурьдсанаар, 5-12 насны хүүхдүд 10-11 цаг шөнө унтах ёстой аж. Харин өсвөр насныхан 8-9 цаг унтахад бие нь бүрэн амардаг гэжээ. Хэрэв энэ судалгаа үнэний ортой бол бага сургуулийн хүүхдүүд хичээлдээ өглөө 8 цагт ордог гэвэл 7 цагт сэрэх хэрэгтэй болох нь. Тэгвэл орой оронд нь 20:00 цагт оруулж хэвших хэрэгтэй болж байна. Яг ийм хэвшил амьдралд хэр зэрэг хэрэгжих боломжтой нь тодорхой биш ч анхаарахад илүүдэхгүй. Судалгаанд дурьдсанаар, нойр нь бүтэн хүүхэд сэтгэлзүйн ямар нэг дарамтад өртөх нь бага байдаг гэжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax