Харц мэт дагуулж сурга.

2012-03-23,
Хүүхэд сургуульд орох явдал бол гэр бүлийн нийгмийн харилцаанд шинэ өөрчлөлтийг бий болгодог. Тэд амьдралынхаа 12 жилийг ерөнхий боловсролын сургуультай холбох болж байна. Энэ хугацаанд хүний эзэмшвэл зохих ертөнцийн зүй тогтол, шинжлэх ухааныг танин мэдэж, бусдад болон өөртөө итгэн найдах, бие даасан ба хамааралтай байх хэм хэмжээг ойлгох сэтгэлзүйн суурь боловсролыг эзэмшиж, насанд хүрэгчдийн амьдралд бэлтгэгддэг. Иймд багш нар бага ангийн сурагчдаа “F” дүнг тавихыг урьтал болголгүй “Чи чадна, чадаж байна” хэмээн өвөрмөц онцлог байдалд тохируулан дэмжин урамшуул, итгэл найдварыг төрүүлэх нь чухал юм гэдгийг юуны өмнө зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Сургуулийн нас нь хүний хөгжлийн далд нуугдмал үе юм. Энэ насныхан биологийн хэмнэл нь сургуулийн хэмнэлд дасан зохицох хямралтай учирдаг. Энэ хямралаа амжилттай даван туулж чадвал өөрийн чадвар, байр сууриа бусадтай харьцуулан мэдэрч, өрсөлдөж бас хамтарч сурдаг Сургуулийн насныхан хариуцлагатай суралцаж сурахын зэрэгцээ, үе тэнгийхэнтэйгээ нөхөрлөх, тоглох, сэтгэл татагдах, хайрлах гэх мэт харилцаа зонхилно. Бага ангийханд бодит сэтгэхүйд нь тулгуурлах, тоглоомын болон хөдөлгөөнт аргуудыг түлхүү хэрэглэх нь тэдний хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг Тэдний учир шалтгааны уялдаа холбоог ойлгох логик сэтгэлгээ нь хөгжинө. Гэвч эгоцентрик буюу бүх санаачилгыг гартаа авах, анхаарлын төвд байх тэмүүлэл хэвээр байна. Эцэг эх нь энэ зан байдлыг хязгаарлахдаа алдаа гаргадаг бол зарим тохиолдолд хүүхэд тэднээс илүү ухаалаг хандаж, зөв шийдвэр гаргах нь олонтаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax